Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 4 дүгээр хэсэгт өнжмөл шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 2-ны 12:48 цагт онцгой байдлын алба хүлээн авчээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын хашааны 0.5 га талбайд өнжмөл шар өвс, "Хьюндай Аэросити" загварын ашиглагдахаа больсон автобус шатаж байсныг унтраасан байна.
Хаврын хуурайшилтын үед иргэд асаасан гал, шүдэнц, татсан тамхины гал, цог, нурмыг бүрэн унтраах, халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийж байх, түймрийн хуурайшилт ихтэй үед ой, хээрт ил задгай гал түлэхгүй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас анхааруулав.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.