СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-04-03

БИЧЛЭГ: Дарханы замын 80-81 км-т суулт үүссэн, засварлахаар ажиллаж байна

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын 80 дахь км-т эвдрэл үүсэж, тус эгнээгээр машин зорчих боломжгүй болсон гэх мэдээлэл гарсан.

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас тодрууллаа.

Тодруулбал, "Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэн засварлах төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хоёрдугаар багц буюу Хар модот давааны араас Урьхан хүртэл авто замын 80-81 км-т дөрвөлжин хоолойн буцаан дүүргэлтийн хэсэг суулт үүссэн.

Одоогоор тус авто замын төсөл хэрэгжүүлэх нэгж, барилгын ажлын зөвлөх, гүйцэтгэгч компаниуд шуурхай арга хэмжээ авч, засварлаж, тэмдэг, тэмдэглэгээ тавьж, осол гэмтлээс хамгаалж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна.

Иргэд, тээвэрчид та бүхэн хурд хэтрүүлэлгүй, анхаарал болгоомжтой зорчихыг хичээнгүйлэн хүсье" гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
1 сарын өмнө
202.55.188.36

Хуцна биз наадах чин ард түмний татвар шүү Баямбадорж новшоо ажлаа өгөөд зайл чиний хариуцаж хийлгэж ажил чин сонгуулийн дараагаар бүрчлэн ил гарна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.