УИХ-ын гишүүн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Ц.Батбаяр, нийслэлийн Нийтийн тээврийн газар (НТГ)-ын дарга асан Ч.Сайханбаяр нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ.
Тэднийг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 2023 оны аравдугаар сарын 31-ний шөнө ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид албадан саатуулсан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв.
Ц.Батбаяр эцсийн өмчлөгчөөр нь бүртгэлтэй “Улаанбаатар капитал санхүүгийн групп” ХХК-ийн хөрөнгө оруулалттай “Сити бааз консалтинг” компанийнхан төсвөөс их хэмжээгээр мөнгө авч байсан хэмээн шалгаж эхэлсэн юм. Тус компанийн НТГ-тай байгуулсан гэрээгээр хүлээсэн нэг үүрэг нь нийтийн тээврийн үйлчилгээний орлогыг нэмэгдүүлэх байсан ч түүнээс хойш жил бүр нийслэлийн төсвөөс татаас авч байсан гэдэг. Ингэж татаас авахын тулд Ц.Батбаярын хамаарал бүхий аж ахуйн нэгжийнхэн НТГ-ын дарга Ч.Сайханбаяр болон ерөнхий нягтлан бодогч нарт 3-4 жилийн хугацаанд 400 гаруй сая төгрөгийн хахууль өгсөн хэмээн буруутгагдаж буй аж.
Бидэнд олдсон мэдээллээр Ц.Батбаяр, Ч.Сайханбаяр нарын дөрвөн хүнийг эл хэрэгт яллагдагчаар татан шалгаж дууссан гэнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
шүүх нь өршөөнө ,торгоно, шүүхийг хараат биш болго