СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ус тогтсон байршлуудад хариу арга хэмжээ авч байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
7 сарын өмнө

Дөрөвдүгээр сарын 1-ний 15:00 цагийн байдлаар Геодези, усны барилга, байгууламжийн газарт авто замд ус тогтсон талаар болон шар усны тухай 11 дуудлага, мэдээлэл ирсэн байна. Дуудлагын дагуу 26 албан хаагч, 11 машин техник, хоёр помптой ажиллажээ. Тодруулбал,

  • Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо Намгийн суваг
  • Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо Дарь-эхийн зам, “Хас” захын урд
  • Сонгинохайрхан дүүрэг, 1 дүгээр хороолол, “Өнөр хороолол”-ын арын зам
  • Баянгол дүүргийн 29 дүгээр хороо “Акума” төв зэрэг байршлуудад тогтсон усыг сорууллаа.

Мөн Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Архивчдын гудамжинд уулын шар ус явган зам болон авто зам давж орж ирж байсан тул шороо асган, авто зам болон явган хүний зам руу ус орохоос сэргийлэн боолт хийгээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.