СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, ус зайлуулах системийг цогцоор нь шийднэ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороонд байрлах 7.6 км үерийн даланг үргэлжлүүлэн 26 дугаар хорооны үерийн далантай холбоно. Үерийн усны суваг болгон бэхжүүлэх ажлыг НҮБ-ын Хапитат байгууллагын хийж буй зураг төсөлтэй уялдуулан хийх юм. 

Түүнчлэн дүүргийн 18, 19 дүгээр хорооны заагт ус цуглуулах усан сан, хөрсний ус зайлуулах шахуурга станц байгуулахаар төлөвлөсөн. Мөн Таван шараас Баянхошууны тойрог хүртэлх замыг бүрэн шинэчилж, Дэлхийн банкны санхүүжилтээр ус зайлуулах системийг цогцоор нь шийдэхээр төлөвлөжээ.

Улаанбаатарт хөрсний ус зайлуулах ганцхан станц бий. Уг станц нь Хархорины баруун талд байдаг, социализмын үед Югослав улсын эрдэмтэд, инженер техникийн ажилчид хийж өгчээ.

Насос станцгүйн улмаас аж ахуйн нэгжүүд ажил хийх боломжгүй болж байна. Тухайлбал, Урт цагааны бүтээн байгуулалтын ажилтай холбоотой геологи хөрсний шинжилгээ хийхэд 1.5 метр газар ухахад хөрсний ус гарч байна. Энэ усыг зайлуулах шаардлага тулгарахад Урт цагаан орчимд ус зайлуулж, гадагшлуулах шугам сүлжээгүй.

Тиймээс Улаанбаатарт нэмж хөрсний ус зайлуулах шахуурга станц байгуулан, Туул, Сэлбэ, Дунд гол болон бусад инженерийн байгууламж руу жилийн дөрвөн улиралд 24 цагийн турш цутгах боломжийг бүрдүүлэх хэрэгтэйг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар онцолсон гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.