"KFC" олон улсын сүлжээ эмч нарын баярын өдрийг тохиолдуулан хийсэн постердоо жүжигчин У.Уянгын зургийг зөвшөөрөлгүй ашигласан нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна.
Жүжигчин У.Уянга энэ талаар өөрийн цахим хуудсандаа "Хэзээ ийм зураг авахууллаа гэж цочтол авах юм аа, ядаж байхад эрэгтэй хүний бие дээр толгойг минь залгаад, мэнгэ арилгачихсан байна" гэж бичжээ.
Хуульч О.Батхүү "Таванбогдын KFC золбин постер хийдгээрээ алдартай газар. Хүний толгой тасалж аваад, эрэгтэй хүний бие дээр залгаад, мэнгийг нь хүртэл фотошопдсон ч байх шиг. Жанк фүүдийн рекламдаа эмч нарын баярыг ашиглаж. Олигтой шүүхтэй байсан бол тэрбумыг нэхэмжлээд аваад өгч болохоор кэйс байна"гэж бичжээ.
Харин тус шүүмжлэл гарсны дараа "KFC" тус постерийг цахим хуудаснаасаа устгажээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ээ хөөрхий ...
Хувь хүний эрх ашиг гэж байдышдээ шүүхдэх хэрэгтэй шүү нөгөө хүнээс нь зөвшөөрөл авж байж зурагыг нь ашиглах нь хууль ёсны болдог байгаа шүүхээр өчнөөн тогууль нэхэмжлэх хэрэгтэй