СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-31

2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах шигшээ тэмцээн маргааш эхэлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
1 сарын өмнө

2024 оны Монгол Улсын өсвөрийн шатарчдын аварга шалгаруулах шигшээ тэмцээн Улаанбаатар хотноо 4 сарын 1-5 хооронд Миллениум плаза зочид буудалд зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээн нь олон жилийн түүхтэй өсвөрийн шатарчдын хувьд хамгийн том бөгөөд тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог өндөр ач холбогдолтой юм. Энэ жилийн улсын аварга шалгаруулах тэмцээн нь анх удаагаа олон улсын жишгийн дагуу өндөр зэрэглэлд зохион байгуулагдаж байгаа бөгөөд байна.

Энэ жилээс эхлээд МШХ-ны Ерөнхийлөгч С.Наранбатын санаачилгаар өсвөрийн улсын аварга шалгаруулах шигшээ тэмцээний шагналын сан өмнөх жилүүдээс 2,5 дахин нэмэгдэж нас бүрийн ангилалд түрүүлсэн өсвөрийн шатарчин 1,2 сая төгрөгөөр шагнагдах ба нийт шагналын сан 54 сая төгрөгөөс бүрдэж байгаа нь өсвөрийн тамирчдын хувьд өндөр дүн юм.

Энэ жилийн шигшээ тэмцээнийг олон улсын шатрын их мастер, Дэлхийн Шатрын Холбооны төлөөлөгч А.Энхтуул ахлан зохион байгуулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.