Нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл 2500 удирдлага, эмч мэргэжилтэн нэг өдөр чуулсан арга хэмжээ амжилттай зохион байгуулагдав.
"Эмч танаараа бахархъя-2024" арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар, ДЭМБ-ын Монгол улс дахь суурин төлөөлөгч Сокорро Эскалантэ нар үг хэлэв.
Энэ үeэр Амжилт бүтээлээрээ салбараа манлайлан ажилласан эмч мэргэжилтнүүд шагнагджээ.
Мөн Салбар хуралдаан болж Модeратороор ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, Панeлиcтаар Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Б.Мөнхбат, ХСҮТ-ийн Ерөнхий захирал Н.Эрдэнэхүү, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захирал Т.Энхзаяа, АХБ-ны 3843/3844 төслийн Эрүүл мэндийн тогтолцоо, санхүүжилт хариуцсан зөвлөх А.Батбаяр, МУ-ын Зөвлөх эмч, ЭМЖЖ эмнэлгийн Зөвлөх эмч Э.Жаргалхүү нар оролцжээ.
ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн "Эрүүл мэндийн даатгалын шинэтгэлийн бодлого" сэдвээр илтгэл тавьж, оролцогчдын сонирхсон асуултад хариулт өглөө.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.