Дэлхийн шилдгүүдийн уралддаг Дакар-2019 41 дэх удаагийн тэмцээн ирэх жилийн 01.06-17-нд Перу улсын нутаг дэвсгэрт 10 үе шаттай зохион байгуулагдана. Перугийн элсэн манханд 10 хоногийн турш 5000 км уралдах энэ уралдаанд эх орноо төлөөлж ах дүүс Ө.Бямбадэлгэр, ах дүүс Ө.Бямбадэлгэр, ОУХМ Н.Лхамаа нар өрсөлдөхөд бэлэн болжээ.
ДАКАР-2019 уралдаанд оролцох Монголын тамирчид автомашин, мотоциклоо техникийн үзлэгт оруулан хүлээлгэж өгчээ. Дакарын UTV ангилалд Монголын ах дүү тамирчдын авто машин 413, харин ОУХМ Н.Лхамаа 120 дугаартай мотоциклоор хурд сорих нь.