СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-30

Интерполын ЕНБД-ын газрын төлөөлөгчид манай улсад иржээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Олон улсын эрүүгийн цагдаагийн байгуулага-Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргын газрын Зар мэдээ, Түгээх зар хянах албаны төлөөлөгчид 2024 оны 03 дугаар сарын 27-ноос 30-ны өдрүүдэд Цагдаагийн ерөнхий газарт ажлын айлчлал хийлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир Интерполын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үедээ Монгол Улсын цагдаагийн байгууллагаас 2024 онд “Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтыг дэвшүүлсэн талаар дурдаж, энэхүү зорилтын хүрээнд үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, оргодол этгээдүүдийн байршлыг тогтоон, Монгол улсад шилжүүлэн авчрах чиглэлээр Интерполтой илүү нягт хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлж, тухайн чиглэлүүдээр хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм.

Айлчлалын хүрээнд “Интерполын шугамаар эрэн сурвалжлах ажиллагаа, эрх зүйн үндэслэл” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шувуу” ажиллагааны үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор Цагдаагийн байгууллага нь Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх болон гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг бүхий бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж буй энэ цаг үед Интерполын өндөр түвшний мэргэжилтнүүд Монгол Улсад биечлэн ирсэн нь өндөр ач холбогдолтой арга хэмжээ болов. 

Төлөөлөгчид Цагдаагийн ерөнхий газар, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурор Авлигатай тэмцэх газрын алба хаагчдад “Интерполын үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт”, “Интерполын шугамаар эрэн сурвалжлах ажиллагааны эрх зүйн үндэслэл”, “Интерполын “Улаан булант” зар мэдээ, “Хөх булант” зар мэдээ нийтлэхэд анхаарах асуудлууд” зэрэг сэдвээр сургалт оров.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.