СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ц.Болорчулуун: Энэ онд 1.2 сая үхрийг ээмэгжүүлэхэд 2.5 тэрбумыг зарцуулна

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
4 долоо хоногийн өмнө

Махны экспортыг нэмэгдүүлэх, малын гаралтай түүхий эдийн гарал үүслийг тодорхойлох зорилгоор үхэр сүргийг ээмэгжүүлэх шийдвэр өнгөрсөн онд гарсан. Ирэх сараас энэ ажлыг эхлүүлэх юм байна. Энэ талаар ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун дараах мэдээллийг өглөө.

ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ц.Болорчулуун:

-Баруун гурван аймаг, Хөвсгөл, Булган аймгийн зарим сум, зүүн талдаа Дорнодын Халхгол суманд эрүүл бүс буюу хамгаалттай аж ахуйг байгуулж болно гэсэн шийдвэр гарсан. Энэ хүрээнд эрүүл бүс байгуулаад явъя гэхээр тэнд байгаа малыг бүртгэлжүүлэх асуудал байгаа юм. Махны гарал үүсэл, мал эмнэлгийн үйлчилгээ авч байсан үзүүлэлтүүд нь тодорхой байх ёстой. Энэ мэдээллийг тодорхой болгохын тулд ээмэгжүүлэх шаардлагатай. Ээмэгжүүлнэ гэдэг нь зөвхөн ээмэг зүүгээд орхих бус бүртгэл мэдээллийн нэгдсэн санг бий болгоно. Энэ сангаар дамжуулж махны экспортыг хийнэ. Тиймээс бид ээмэгжүүлэх ажлыг хийхээр зорьж ажиллаж байгаа.

Энэ жил баруун гурван аймаг, Хөвсгөлийн зарим сум, Дорнодын хоёр сумын нийт сая гаруй үхрийг эхний ээлжинд бүртгэлжүүлье гээд тендерийн сонгон шалгаруулалт зарласан байгаа. Өнгөрсөн 2023 онд ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулж амжаагүй. Малыг ээмэгжүүлэхэд технологийн хугацаатай. Дөрөвдүгээр сарын 5-аас тавдугаар сарын 10-ны дотор ээмэгжүүлэх ёстой. Энэ жилийн тухайд тендерээ эрт зарласан. гэж харж байгаа. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.