СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-29

Сонгуулийн гал хамгаалагч СҮ

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
8 сарын өмнө

УИХ-ын ээлжит сонгууль ойртож, хол ойрын улстөрчид хөдөлгөөнд орох үетэй давхцан ээлжит сенсацууд дэгдэж эхэллээ. Сенсацгүй сонгууль гэж байдаггүй ч сонгууль угтсан дуулиан УИХ-ын гишүүн Сү.Батболдоор эхэлдэг сонирхолтой дүр зураг сүүлийн 10 гаруй жил ажиглагдав. 

Цахилгааны хэлхээнд хэт их гүйдэл үүсвэл гал хамгаалагч шатах аюулыг зогсоодог. Сү.Батболд яг л гал хамгаалагч шиг Монголын сонгууль болгоноор гаднын хэвлэлээр балбуулдаг үйлийн үртэй хүн болжээ. Цаадах нь ч тоодоггүй, чимээгүй өнгөрөөдөг. Гарсан бүх мэдээлэл нь нотлогддоггүй. Ийм дүр зураг олон хавар давтагдаж байна.

Үндсэндээ тэр сонгууль болгоны өмнө хилийн цаана ч, дотор ч хэвлэлээр нүдүүлж “сонгуулийн гал хамгаалагч”-ийн үүрэг гүйцэтгэдэг болов. Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан, хувийн бизнестэй, гэсэн хэдий ч болохоор өрсөлдөгчид нь асар их мөнгө хаяж, гадны хуульчид, хэвлэлд захиалгатай гомдол гаргаж, мэдээлэл тарааж, тэрийгээ дотоод улс төрд оруулан жонхууруулах тактик сүүлийн хэдэн сонгууль дамнан тогтсон хэв загвараас харагдаж буй юм.

Анх УИХ-ын 2016 оны хавар, сонгуулийн өмнө оффшор компанийн үйлчилгээ үзүүлдэг Моссак Фонсека хуулийн компанийн алдагдсан бичиг баримтын тухай шуугиан дэгдэж, “Сү.Батболд оффшор данстай, Батумайнинг ХХК нь мөнгө угаасан” гэх сенсац өндийж байв. Дараа жил нь 2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө The Guardian сонин МАН-аас Ерөнхийлөгчид нэр дэвших магадлал өндөртэй Сү.Батболдын талаар 2016 онд гарсан мэдээллийг дахин хуулан тавьсан байдаг. 

Хэвлэлүүд эх сурвалжийн мэдээллийг тараахдаа дэлхийн олон орны 143 улс төрч, тэдгээрийн дотор 12 орны төрийн тэргүүнд хамаарах баримтууд дунд Сү.Батболд гэх нөхөр бий хэмээн шуурч байв.

2020, 2021 оны сонгуулиар мөн л энд тэндгүй байр савтай гэж “гөвж” өгсөн. Гэвч өнөөдөр аль ч улс оронд түүнтэй холбоотой гэх баримтууд нотлогдоогүй. Сөрөг хүчин нь АНУ-ын лобби компанид мөнгө төлөөд хэвлэлээр нүдүүлж байсан нь илэрч онигоо болсон. Тэдгээр мэдээллүүд эсрэгээрээ зохион байгуулалттай байсныг нийтээрээ ойлгодог болжээ.

2024 онд Монгол Улс парламентын сонгуультай. Сонгуулийн “булуу халж” амжаагүй байхад Сү-г Нью-Йоркт байртай гэх 2021 оны шүүх дээр унасан гомдлыг хаа байсан АНУ-д дахин гаргаж, гаднын хэвлэлээр сүр болгон цацлаа. 

Нээлттэй мэдээлэл бүхий АНУ-ын хуулийн байгууллагад “матаас” өргөдөл өгч, шүүхийн явцыг нь дэлхий даяар зарлан хэн нэгнийг, монголоо муухай харагдуулах башир арга хол явахгүй биз.

Гэхдээ араас нь ямархуу хуурамч мэдээ даган гарч ирэхийг таашгүй.  

. Азийн нэг буурай орны улс төр, улстөрчийн мэдээлэл үнэндээ хилийн цаана хэнд ч сонин биш. Тийм байх тусмаа өндөр үнэ нэхэгдэх биз. Эндээс захиалгат мэдээний эзэн мэдээллийн төлбөрт төлдөг мөнгөө хаанаас гаргадаг вэ гэсэн сонирхолтой асуулт ч гарч ирнэ. 

Сайн улстөрч бол өө сэвгүй сувинер биш. Бас галтай үг хэлдэг, сонгогчийн сэтгэлийг хөдөлгөж чаддаг популист ч биш. Сайн улс төрч нийгэмд бусдын тэнэглэлийг зогсоох үүрэг гүйцэтгэдэг. Яг үүн шиг Сү.Батболд сонгууль бүрийн өмнө гал хамгаалагч хийдэг ч, хил давуулан шидсэн өгөөшний араас зарга үүсгэж, тэнэглэлийг дэврээдэггүй, буурь зааж, нэг ёсондоо бяртай суудаг нь өрсөлдөгчдийг нь айлгадаг бололтой.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
8 сарын өмнө
139.5.218.141

Гоё ах шүү

Gannaraa
8 сарын өмнө
59.153.113.10

Тийм шүү. Нийт Монголчууд 1072хувьцааг хэн өгснийг мэддэггүй мөртлөө худал мэдээллээр түүнийг харлуулдаг даа. 17.2 хувь хүртэл улсын эзасгийн өсгөж чадсан түүхтэй 9 хүн шүү.

Bold
8 сарын өмнө
173.73.146.240

Neeree l ene huniig dotoodoos tender avch gene, gazar avch gen hulgaa hiij gen sonsoogui shuu. Emart gej delguur ni mongoliin nuuriig tahalj l bna uhehdeee avaad yavahgui bailgui dundgovid bol ih yum hiisen dee huurhii

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.