СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-29

Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай автомашин хүлээлгэн өгөв

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
4 долоо хоногийн өмнө

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир нар өнөөдөр Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст ажиллав. 

Засгийн газар, УОК-оос хаваржилтын хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгын хүрээнд хөдөө орон нутгийн шаардлагатай албан газруудын парк шинэчлэлийг иж бүрэн хийхээр хөрөнгийг нь шийдвэрлэсэн. Үүний хүрээнд өнөөдөр Шадар сайд Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтэст туулах чадвар сайтай, бүрэн тоноглосон Toyota Land qruiser 76 загварын автомашиныг хүлээлгэн өглөө.

2020 оноос хойш Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн парк шинэчлэлд зориулж туулах чадвар сайтай 3 автомашиныг шийдвэрлэж, олгоод байгаа юм.

Мөн энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир тус хэлтсийн алба хаагчидтай уулзаж, тулгамдаад буй асуудлуудыг нь сонслоо.

Алба хаагчдын зүгээс өнгөрсөн хугацаанд алба хаагчдын цалин урамшуулал өмнө нь байгаагүйгээр нэмэгдсэн гэдгийг хэлээд цаашид алба хаагчдын нийгмийн асуудал, тэр дундаа орон сууцны хөнгөлөлттэй зээл болон түрээслээд өмчлөх орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Шадар сайд С.Амарсайхан “Монгол Улсад тохиолдож буй байгалийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тоо сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдэж байгаатай холбогдуулан 2024 онд Онцгой байдлын албаны хууль, эрх зүйн орчны шинэчлэлд анхаарч, Гамшгаас хамгаалах тухай болон Улсын нөөцийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэн батлуулахаар ажиллаж байна.

Цаашид бид “Үндэсний даван туулах чадавх”-аа сайжруулж, хөгжлийн стратегитайгаа уялдуулах зорилгоор Стандартыг бүх салбарт мөрдөж хэвших, тэр дундаа гамшгаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлаа хангах, учирч болох хор нөлөөг бууруулахад чиглэсэн эрсдэлийн менежмент, стратеги төлөвлөлтөө сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Ковидын нөлөөгөөр өнгөрсөн 4 жилд улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн байдал амаргүй байсан хэдий ч алслагдсан дүүргүүдийнхээ Онцгой байдлын албаны бааз суурийг бэхжүүлэх, техник, тоног төхөөрөмжийн хангалт нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, алба хаагчдын цалин хөлс, шагнал урамшуулал, нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд боломжийнхоо хэрээр анхаарч ажиллалаа.

2024 оны 04 дүгээр сарын 1-нээс буюу ирэх даваа гаригаас эхлэн нийт төрийн алба хаагчдын цалин 10% нэмэгдэх болсныг Та бүхэн маань мэдэж байгаа. Өөрөөр хэлбэл, 2020 онд гал сөнөөгч нарын үндсэн цалин 660 мянган төгрөг байсан бол одоо 1.2 сая төгрөг гаруй буюу 4 жилийн өмнөхөөс үндсэн цалин 2 дахин нэмэгдэж байна” гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир “Хөдөө орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд ипотекийн зээлийн хүүг 3 хувь болгож, урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгосон. Иймд манай алслагдсан дүүргүүдийн иргэд, албан хаагчид уг хөнгөлөлтөд хамрагдах бүрэн боломжтой” гэсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.