СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-29

🔴LIVE: А.Мөнхболд: Сонгуульд 3-7 тэрбумыг зарцуулсан хүн УИХ-ын гишүүн болоод ХУЛГАЙ л хийнэ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
4 долоо хоногийн өмнө

Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхбаттай бүсчилсэн хөгжлийн талаар ярилцлаа.

 Монголын Логистикийн холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат: 

-Бүсчилсэн хөгжлийн бодлого нь зөвхөн өнөөдөр яригдаж байгаа  асуудал биш юм. Монгол Улс 1956 оноос хойш олон удаа бүсчилсэн хөгжлийн бодлого баталж ирсэн. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш буюу 1990 оноос хойш бүсчилсэн хөгжлийн асуудлыг ярьж, 2010 онд баталж байсан. Бүсчилсэн хөгжлийн бодлого 2015 онд тодорхой болсон. 

Одоо яригдаж байгаа Бүсчилсэн хөгжлийн бодлого, үзэл баримтлал нь Жайка болон олон улсын байгууллагууд судалгаа хийгээд нэлээн сайн үр дүнтэй судалгаа гарсан. Тухайн үед би ч оролцож байсан. Бүсчилсэн хөгжлийг зургаан бүсэд хувааж байсан. Энэ удаагийн Засгийн газрын бүсчилсэн хөгжлийн асуудал нь нэлээд улс төрийн өнцөг харагдаад байгаа юм. Бүсчилсэн байдлаар сонгууль явуулах нь бүсчилсэн хөгжилтэй хамаатай биш. Тухайлбал, Улаанбаатар хот, Төв аймаг хоёрын хөгжлийн бодлогыг тусад нь салгах боломжгүй. Онолын хувьд, практикийн хувьд ч энэ нь боломжгүй зүйл. Тэгэхээр энэ нь цэвэр улс төрийн шийдвэр гэж харж байгаа.

Одоо тойрог томсгохоор улам нэмэгдэнэ. Тухайлбал, Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийг авч үзье. Төв аймаг 27 сумтай, Сэлэнгэ аймаг 17 сумтай, Дархан уул аймаг дөрвөн сумтай. Нэр дэвшигч энэ бүх сумаар яваад сурталчилгаа хийнэ гэдэг төвөгтэй шүү дээ. Асар их зардалтай. Ер нь бол бид мөнгөний сонгууль хийх ёсгүй байгаа юм. Гадаадын орнуудын шилдэг туршлагыг ашиглах ёстой. Мөнгөний сонгуулиас болоод УИХ-д дандаа бизнесийнхэн орж ирдэг. Одоо байгаа 76 гишүүний хэчнээн нь бизнестэй бол. Тэгэхээр төр, УИХ-д орж ирж өөрийн бизнесээ давуу тал болгодог байдлыг таслан зогсоох ёстой. Үнэхээр улсаа хөгжүүлэх бодлого шийдвэр гаргах гэж байгаа юм бол инженер техникийн ажилчид, эдийн засаг, хуульчид чинь хаан байна.

Бүсчилсэн тойрогт хуваахаар илүү мөнгөтэй хүн нь л гарч ирнэ. Зарим том тойрог дээр долоон тэрбум төгрөг зарцуулахаар байна. Ийм их мөнгө сонгуульд хувиасаа зарсан хүн эргүүлээд нөхөж л таарна. Би лав итгэхгүй байна. УИХ-д мөнгөтэй гэхээсээ салбар салбарын хүмүүс байх ёстой. УИХ-ын гишүүн сарын гурван сая төгрөгийн цалинтай. Жилийн 36 саяын цалин авна гэсэн үг.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.