Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 40 зорчигчтой автобус, ачааны машинтай мөргөлдсөн ноцтой ослын талаар мэдээлсэн.
Гэмтэж, бэртсэн иргэдийг Төв аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэжээ. Эмч нар иргэдийг биеийн байдлаар нь ангилж, яаралтай иргэдийг шилжүүлж дууссан байна. Харин маш хүнд хэлбэрээр гэмтсэн хоёр иргэнийг тээвэрлэх боломжгүй тул, аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтайгаар хагалгаанд оруулж байгаа аж.
Төв аймгийн нэгдсэн эмнэлгээс өгч буй мэдээллээр “Өнөөдөр өглөө 09:00 цагийн үед ослын дуудлага мэдээлэл ирсэн. Аймгийн нэгдсэн эмнэлгээс шуурхай хоёр баг хөдөлж, 18 хүнийг тээвэрлэж авчирсан. "Мөнгөн гүүр" эмнэлгийн баг уурхайн компанитай хамтарч ажилладаг гээд 10 хүнийг Улаанбаатар хот руу авч явсан. Гэмтлийн зэрэг өндөр 12 хүнийг ГССҮТ-рүү хүргүүлж, үлдсэн дөрвөн хүнийг 15 цагийн байдлаар яаралтай түргэн тусламжийн баг аваад явлаа.
Тээвэрлэх боломжгүй хоёр хүн аймгийн эмнэлэгт үлдсэн. Учир нь маш хүнд бэртлийн зэрэгтэй байгаа. Нэг иргэн тархины гэмтэл, цус хуралт ихтэй тул яаралтайгаар Төв аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар, ГССҮТ-ийн эмч нарын хамтарсан баг хагалгаа хийж байна.
Нэг хүн аарцгийн ясны задрал, олон ясны гэмтэлтэй тул машинаар тээвэрлэх боломжгүй. Одоогийн байдлаар сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний тасагт эмчлэгдэж байна гэлээ.
Хоёр жолоочтойгоо нийлээд 41 хүн уг автобусанд явж байжээ. Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн биеийн байдал хүнд буюу гар, хөл, нуруу нь хугарч, тархины доргилт авсан нөхцөл байдалтай байгаа аж.
Тухайн 38 зорчигч уурхайн ажилчид байсан бөгөөд ээлж солигдож, Нийслэл хот руу явж байжээ. Тус автобус АТҮТ-д бүртгэлгүй, хувийн тээвэр байсан гэдгийг албаныхан дурджээ.
Харамсалтай нь автобусны жолооч 36 настай, туслах жолооч 44 настай, эрэгтэй нар нас барсан байжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Эвий дээ амьдралын төлөө идэр насны эрчүүд явсан байхдаа.Бурхан өршөө.
тийм хурдан явсын байх да
Ямар компанийн ажилчид юм бол доо зайлуул.
Ямар харамсалтай юм бэ, хайран ид сайхан насны залуус минь
Бурхан минь дайнтай улсаас илүү шахуу зуурдаар өнгөрч байна төр засаг хулгайч луйварчидаар дүүрсэн учир ард түмэн үрэгдэж байна
Их л хурдтай явсан байна тэгж байж ийм олон хүн бэртэж байгаа
Хувь хүний хариуцлага тун муж байшаагийн жишээ Улсын онцгой байдлын газраас өдөр болгон анхааруулж байгаа шүүдээ Ийм осол ганц энэ биш осол гарах бүрд л нийьэд анхааруулаад байдаг... манайхан тоодгүй юм уу хаашаа юм ...Манай зарим нөхөд л бол төр засагруугаа бооролдог гаж үзэгдэл гаргах явдлаа болих хэрэгтэй.....
Ажилчдынхаа аюулгүй байдлыг хангуулж өдрийн цагаар замд гаргахад яадаг бнаа. Компанид нь хатуу хариуцлага тооцох хэрэгтэй
Ум мани бадмэ хум.
Автобусны жолооч нар аймар хурдан явна гүйцэд түрүүлж бна гээд гишгэж өгнө холын замд ямарч хүндэтгэлгүй хурд хэмжигч байдаг л гэсн чухам автобусуудад байдаг үгүй юмуу бүү мэд
Эвий дээ зайлуул Хайран сайхан залуус хурдан эдгээрэй талийгаачдын гэр бүлд эмгэнэл илэрхийлье
Эрдэнэт шарийнголын уурхай шиг дагуул тосгон байгуулсан бол ийм осол аваар гарахгүй шүү дээ