Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан 38 зорчигчтой автобус ачааны машинтай мөргөлдсөн ноцтой осол өнөөдөр гарчээ.
Эмнэлэгт хүргэгдсэн иргэдийн 18-ынх нь биеийн байдал хүнд буюу гар, хөл, нуруу нь хугарчээ. Харин маш хүнд хэлбэрээр гэмтсэн таван иргэн хавсарсан бэртэлтэй, хугаралтай байгаа гэх мэдээлэл байна.
Уг осолтой холбогдуулан Улаанбаатар хотоос Төв аймаг руу нэмэлт хүч болж, Гэмтэл согог судлалын үндэсний төв, "Мөнгөн гүүр" эмнэлгийн эмч нар очсон байна.
Ослын шалтгаан нөхцөлийг тодруулахаар Тээврийн цагдаагийн албаныхан ажиллаж байгаа аж.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Холын замд гараад хурдаа нэмээд гүйцэт түрүүлээд солиордог жолооч нар их байнаа. Манайхны торгуул, авдаг арга хэмжээ багадаад байнаа.