СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-29

Улсын хэмжээнд 5.9 сая толгой мал хорогджээ

Нийтэлсэн
4 долоо хоногийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
4 долоо хоногийн өмнө

УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар нэгдсэн мэдээлэл хийв.

УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү:

-Гуравдугаар сарын 20-ны өдрийн байдлаар зургаан аймгийн 20 суманд төмөр зудтай байна. Эдгээр суманд 12.5 мянган малчин өрх, 5.2 сая мал хаваржиж байна. 16 аймгийн 85 сум цагаан зудын нөхцөл байдалтай. Үүнд 51.1 мянган малчин өрх, 17.4 сая мал хаваржиж байгаа бөгөөд 12 аймгийн 40 сум нийслэлийн хоёр дүүрэгт цагаанаар зудрахуй гэсэн нөхцөл байдал үнэлэгдэж байна.

Хамгийн их хорогдол ихтэй аймгуудаас Сүхбаатар 1.4, Хэнтий 813, Архангай 574, Дорноговь аймагт 511 толгой мал хорогдсон.

ОХУ-аас буцалтгүй тусламжаар ирсэн улаанбуудайг аймгууд руу хүргүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 12 аймаг нийт 64 тээврийн хэрэгслээр татан авч малчиддаа хүргэх ажлыг зохион байгуулж байна. Нийт 3058 тонн тэжээлийн улаанбуудайг хүлээн авснаас 2718 тонн өвс тэжээлийг 12 аймаг татан авсан.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр:

-Улсын хэмжээнд гуравдугаар сарын 29-ны байдлаар хоёр удаа ой хээрийн гал түймэр бүртгэгдсэн. Дорнод аймгийн Матад сумын нутагт, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутагт ой хээрийн түймрийн дуудлагаар онцгой байдлын алба хаагчид ажилласан. Матад сумын нутагт гарсан түймрийн улмаас 3600 орчим га талбай шатсан байна.

Ой хээрийн түймрээс гадна объектын түймэр анхаарлын түвшинд байна. Өнөөдрийн байдлаар 943 удаагийн объектын гал түймэр бүртгэгдсэн. Өнгөрсөн оны үеийнхээс 5.8 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Ирэх долоо хоногт сурагчдын амралт эхэлнэ. Цасан бүрхүүл хайлж байгаатай холбоотой гэр хорооллын иргэд зуслан, хашааныхаа хог хаягдлыг цэвэрлэж, шатаадгаас болж объектын түймрийн давтамж нэмэгдэж байна гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.