СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Гэмт хэрэг | 2024-03-29

12 настай охиныг хөнөөсөн этгээдийн шүүх хурал хойшилжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 12 настай охиныг хөнөөсөн этгээдийн шүүх хурлыг дөрөвдүгээр сарын 16-ны 09.00 цаг хүртэл хойшуулуулах шийдвэр гаргажээ. 

Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

2024 оны гуравдугаар сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, хурлыг өнөөдөр 09.00 цагт Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хийхээр товлоод байсан юм. Гэвч 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.