УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн хуралдаанаар
Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүд үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:
-Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар "Энд байгаа заалтаар УИХ нь Үндсэн хуулийн цэцийн дээр гарах гээд байна. Үндсэн хуулийн цэцийн дээр зөвхөн Үндсэн хууль л байх ёстой. Цэцийн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ шийддэг байж болохгүй, эрхэнд нь халдсан зүйл болно. Хууль зүйн өндөр мэргэшилтэй хүн байх ёстой ч хуулийн зэрэгтэй гэж мэргэжилтний хувьд сулруулжээ.
Ц.Мөнх-Оргил гишүүнтэй сая ярилаа. "Юу нь болохгүй байгаа юм" гээд байна. Ганц хоёр юм хэлье. ҮХЦ-ийн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг нь их аюултай. УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэдэг лугаа адил. Дургүйг нь хүргэсэн гишүүнийхээ эрхийг түр түдгэлзүүлж байгаад хулгай дээрэм хийх боломж гарч ирэх вий. Түдгэлзүүлэх тухай асуудал байж болохгүй. Харин эгүүлэн татаж болно.
Сонгууль дөхсөн энэ үед маш чухал агуулгатай энэхүү хуулийг хэлэлцэнэ гэдэг ярвигтай. Түүнчлэн МАН-ын мөрийн хөтөлбөр 70-80 хувь биелэлттэй байна гээд байна. Тэрийгээ ард түмэндээ тайлагна.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-PISA-2022 үнэлгээний тайланг хэлэлцмээр байна. 15 настай гурван монгол хүүхэд тутмын хоёр нь монголоороо уншаад ойлгохгүй байна, IX ангийн хоёр сурагчийн тутмын нэг нь математикийн анхан шатны үйлдлүүдийг хийж чадахгүй байна, Монголын суурь, дунд боловсролын тогтолцоо гүн хямралд оржээ хэмээн олон улсын байгууллага дүгнэснийг өнөөдөр хэлэлцэх байсан ч хоёр дахь удаагаа хойшлууллаа.
Мөн 7000 хүүхдээс судалгаа авахад нэг ч хүүхэд олон улсын түвшинд тэнцээгүй. Улсаас нэг сурагчид дунджаар 12 мянган ам.долларыг суурь боловсролд зарцуулдаг ч Вьетнам зэрэг улсуудтай харьцуулахад доогуур байгааг олон улсын үнэлгээ ч харуулж байна. Гэтэл Ерөнхий сайд мэдээлэл хийхгүй, салбарын сайд нь гадагшаа томилолттой гээд асуудлыг хойшлуулаад, өөрсдийн үзэмжээр асуудлыг шийдээд байгаа нь харамсалтай байна. Ингэж болохгүй шүү дээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.