Дэлхийн усны өдрийг тохиолдуулан говийн усны нөөцийг хамгаалах, хэмнэлттэй, зүй зохистой ашиглах Эрдэнэс тавантолгой ХК-аас сурагчдын дунд Эссэ бичих болон гар зургийн уралдаан зарлаж, шилдэгүүдийг тодрууллаа.
Тодруулбал, говийн усны нөөцийг хамгаалах хандлагыг сурагчдаар дамжуулан иргэдэд хүргэх, тэднийг оролцоог нэмэгдүүлэх, сурталчлан таниулах зорилгоор Цогтцэций сумын ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Эссэ бичих” уралдаан, дунд болон бага ангийн сурагчдын дунд “Гар зураг”-ийн уралдаан зохион байгууллаа.
“Энхтайван ба ус” сэдэвт Гар зургийн уралдааны үр дүн:
Бага анги
1-р байр: 1-р сургуулийн 4а ангийн сурагч Г.Сондор
2-р байр: 2-р сургуулийн 2б ангийн сурагч С.Нандин-Эрдэнэ
3-р байр: 2-р сургуулийн 3б ангийн сурагч Д.Ариунгоо
Дунд анги
1-р байр: 1-р сургуулийн 9б ангийн сурагч Ц.Мөнхжаргал
2-р байр: 2-р сургуулийн 8а ангийн сурагч С.Анхмаа
3-р байр: 1-р сургуулийн 7б-ийн ангийн сурагч А. Баярчимэг
“Энхтайван ба ус” сэдэвт Эссэ бичих уралдааны үр дүн:
1-р байр: 2-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Баясгалан
2-р байр: 2-р сургуулийн 12а ангийн сурагч Б.Намуун
3-р байр: 1-р сургуулийн 10а ангийн сурагч О.Маралмаа
Дэлхийн усны өдрийн арга хэмжээг “Ти Эн” түншлэл, “Үндэсний оператор” түншлэл, “Үндэсний уурхайчин” түншлэл, “Кэй Эй майнинг” ХХК, “Кэй Эй рентал сервис” ХХК, “Спейшл майнинг сервис” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд хамтран зохион байгуулжээ.
Үүнээс гадна Эрдэнэс тавантолгой ХК-аас дэлхийн усны өдрийг тохиолдуулан хэлэлцүүлэг хийлээ.
Жил бүрийн 03 сарын 22-ний өдөр цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилгоор “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн хувьд Өмнөговь аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрын баталсан “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх хөтөлбөрийн хүрээнд Тавантолгойн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулж буй “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Энержи Ресурс” ХХК, “Тавантолгой” ХК хамтран 2024 оны 03-р сарын 22-ны өдөр Цогтцэций сумын Соёлын төвд уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.