СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Шүгэл үлээсэн" шүүгчийг шалгуулах ёстой гэж дүгнэв

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
7 сарын өмнө

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б-д 2022 оны есдүгээр сард хахууль өгөхийг завдсан хуульчдад холбогдох хэргийг НПГ-ын хяналтын прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцлээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байгаад Ерөнхийлөгч Х.Баттулгын зарилгаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн 17 шүүгчийн тоонд багтсан, сүүлд нь Улсын дээд шүүхийн Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн алба хашсан С.Амардэлгэр, өмгөөлөгч Л.Энхбат нар аж ахуйн нэгж хоорондын маргааныг нэгэн компанийнханд ашигтай шийдвэрлүүлэх зорилгоор хэргийг хянан шийдвэрлэх гэж байсан шүүгч эмэгтэйд 10 000 ам.долларын хахууль аваачиж өгсөн хэрэгт холбогдсон. Шүүгч Б нь уг мөнгийг авмагцаа АТГ-ынханд болсон явдлын талаар мэдэгдэж, валютыг бүгдийг нь хүлээлгэн өгчээ. Өөрөөр хэлбэл, хээл хахуулийн хэргийг сайн дураараа илчилсэн байдаг.

НПГ-аас С.Амардэлгэр, Л.Энхбат нарт Эрүүгийн хуулийн 22.5-1-ийн бусдад хахууль өгсөн гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус шүүх хэлэлцэлгүй нэлээд удааширсны эцэст 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан юм. Уг захирамжийг нь хяналтын прокурор нь эсэргүүцсэнийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд эсэргүүцэл үндэслэлтэй гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо. Гэхдээ тус захирамжид заагаагүй үндэслэл буюу Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “шүгэл үлээсэн” шүүгч Б-г шалгуулах ёстой гэж дүгнэн прокурорын хяналтад буцаахаар шийдвэрлэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.