СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-28

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой зөрчил дутагдлыг арилгахаар ажиллаж байна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

ЭМДЕГ-ын удирдлагын шуурхай хурлыг долоо хоног бүрийн мягмар гарагт зохион байгуулж, эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд даалгавар өгч, шуурхай шийдвэр гарган ажиллахыг зорьдог.

Энэ долоо хоногийн хурлаар аймгуудын эрүүл мэндийн даатгалын хэлтсээс хагас сард хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хүргэлээ.

Тухайлбал орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсээс аймгийн иргэддээ даатгалын ач холбогдлыг сурталчлах чиглэлээр олон нийтийн хэрэгслээр мэдээ мэдээлэл хүргэн ажилласан байна.

Эрүүл мэндийн даатгалаа давхардуулан төлөх тохиолдол цөөнгүй байдаг. Өмнөх жилүүдийн давхардуулж төлсөн даатгалаа буцаан авах боломжтой ч нийгмийн даатгалын байгууллагын санхүүгийн баримтыг үндэслэж иргэдийн өргөдлийг шийдвэрлэх нөхцөл бүрдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалтай холбоотой зөрчил дутагдлыг илрүүлж цаг тухайд нь шуурхай арга хэмжээ авч ажиллахыг хариуцсан алба нэгжүүдэд үүрэг болголоо.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.