СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-27

Н.Учрал: Эмчийн бичсэн жорыг И-Монголиа системээс харах боломж бүрдлээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЦХХХ-ны сайд Н.Учрал эмийн жорыг И Монголиад оруулж байгаа талаар мэдээлэл өгөв. 

ЦХХХ-ны сайд Н.Учрал:

- Эрүүл мэндийн салбарт цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд систем хооронд мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх асуудлыг судалж санал боловсруулах Ажлын хэсэг Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан.

Эрүүл мэндтэй холбоотой долоон төрлийн үйлчилгээг цахимд оруулж, И-Монголиа системд нэвтрүүлэх гэж байна. Эхний ээлжинд ба иргэд тус системд нэвтэрч мэдээллээ харах боломжтой. Ингэснээр иргэд эмчийн жорыг цаасанд бичүүлж, эмийн сан руу явах шаардлагагүй болж байна.

Эмч жороо И-Монголиа системд оруулснаар, эмийн санч цаасан жор асуухгүйгээр цахим системээс эмчийн жорыг харах боломжтой.

Эмчийн жороос гадна дүрс оношилгооны дүгнэлт, зургууд болон шинжилгээний хариунуудыг И-Монгол систем дэх иргэний хуудсанд байрлуулна. Мөн

Тавдугаар сарын 4-нөөс эхлэн эдгээр мэдээллийг И-Монголиа системд бүрэн нэвтрүүлж, ашиглах боломж бүрдэнэ.  

Тус салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад 30 гаруй мянган эмч, эмнэлгийн мэргэжилтэн өдөр тутмын үйл ажиллагаандаа 10 гаруй программ хангамж ашиглаж, давхардсан тоогоор амбулаторийн 20 сая үзлэг, хэвтүүлэн эмчлэхийн нэг сая эмчилгээ, үйлчилгээг бүртгэж, хувь хүний эрүүл мэндийн дуу, дүрс бүхий өгөгдөл, мэдээллийг цуглуулан, оношилгоо, эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.