СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын Балтимор хотын гүүр нурж, аврах ажиллагааг үргэлжлүүлж байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
7 сарын өмнө

АНУ-ын Балтимор хотын Фрэнсис Скотт Кей гүүрийг хөлөг онгоц мөргөсний улмаас хамгаалалтын алба эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байна.

Дали хөлөг онгоц мягмар гарагийн шөнө Фрэнсис Скотт-Ки гүүрний тулгуур баганыг мөргөж, нураасан осол гарсан.

Гүүрийг мөргөхийн өмнөхөн хөлгийн ахмад жолоодлого алдаж хяналтаас гарсныг 911 дугаарт мэдээллэсэн. Мөн хөдөлгөөнийг хаасан нь хохирол бага гарах шалтгаан болсон байна.

Дали хөлөг онгоцыг удирдаж буй далайн синержи группын мэдээлснээр хөлөг онгоцонд нийт Энэтхэгийн баг, АНУ-ын боомтын хоёр нисгэгч зэрэг 22 хүн байсан ч гэмтэж бэртсэн тохиолдол гараагүй.

Сураггүй алга болсон зургаан хүнийг эрэн хайх, аврах ажилд завь, нисдэг тэрэгнүүд багтжээ. Хоёр хүнийг уснаас гаргаж авсан бөгөөд нэг хүний биеийн байдал хүнд байгаа аж.

Ерөнхийлөгч Байден сэтгүүлчдэд хэлэхдээ, "АНУ-ын засгийн газар боомтыг дахин нээж, гүүрийг аль болох хурдан сэргээн босгоно гэв.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.