СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-27

🔴С.Чинзориг: Гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг Буриадад эмчлэхээр болсон

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
7 сарын өмнө

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцжээ. 

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг: 

-ДЭМБ-ын аргачлалаар авсан судалгаагаар манай улсад Д вирусийн халдвартай 66 мянган иргэн байх магадлалтай гэдэг бол төрийн бус байгууллага 150 мянган иргэн Д вирусээр өвчилсөн гэж ярьдаг. Харин ХӨСҮТ-д 3800 гаруй иргэн бүртгэлтэй байдаг. 

юм.

2024 оны эхэнд Эрүүл мэндийн сайд тушаал гаргаж, Монгол Улсад “Гепатит Д” вирусийн халдварын эмчилгээ, эмнэлзүйн зааврыг баталсан. Энэ заавартай ДЭМБ-аас танилцаж, интерфероны эмчилгээг Монгол Улсад хийхийг зөвшөөрсөн. Нөгөө талаас ДЭМБ хараахан зөвшөөрөл олгоогүй байгаа боловч ОХУ дотооддоо эмчилгээндээ хэрэглэж байгаа милкулетс эм, мөн Европын холбоонд бүртгэгдсэн АНУ-д үйлдвэрлэгдэж байгаа эмийг “Гепатит Д” вирусийн эсрэг эмчилгээнд ашиглах эмнэлзүйн аргыг Эрүүл мэндийн сайд тушаалаар баталсан байгаа. 

ДЭМБ-д зөвшөөрөгдсөн “Гепатит Д” вирусийн халдварыг эмчлэх

Хоёр дахь гарц нь анх ОХУ–аас гаргасан эм, тус улс уг эмийг хэрэглэх эрхээ АНУ-д худалдсан. Худалдахдаа бусад улс орнуудад импортлох зөвшөөрлийг олгоогүй, зөвхөн дотооддоо хэрэглэх зөвшөөрөлтэйгөөр патентаа худалдсан байдаг.

Өнгөрсөн хоёрдугаар сарын 15-17-ны өдрүүдэд ОХУ-ын Эрүүл мэндийн сайд Михайл Мурашкотой Улаан-Үд хотноо уулзалт хийсэн. Хэлэлцээрийн хүрээнд шийдэлд хүрсэн нэг асуудал нь гепатитын Д вирусийн халдвартай иргэдийг Буриадад эмчлэхээр болсон.

Энэ эм харьцангуй өндөр үнэтэй. Сарынх нь эмийн хэрэглээний үнэ 160 мянган рублиэс 170 мянган рублийн үнэтэй. Хэлэлцээрийн шатанд эмийн үнийг 25 мянга орчим рублиэр бууруулж, 145 мянган рубль байх боломжтой гэж урьдчилан үнийн санал дээр тогтсон.

АНУ–ын Галякси компанитай цахимаар олон удаагийн уулзалт хийж эмийг эмчилгээнд хэрэглэх талаар хэлцэл хийж байна.

Манай улсад энэ эмийг бүртгээгүй байгаа ч Европын холбоо энэ эмийг эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрч бүртгэсэн байдаг учраас хэрэглэж болох юм байна гэж үзсэн.

Сарынх нь эмийн хэрэглээний үнэ 10-12 мянган ам.доллар. Эмийн үнийн талаар АНУ-тай хэлцэл хийж байна. Европын холбоонд зарагдаж байгаа үнээс 8 дахин доогуур үнэтэй байх хэлцэл хийж байна. Дундын зуучлалгүйгээр шууд ХӨСҮТ-д нийлүүлж эмчилгээнд хэрэглэнэ. Энэ асуудлыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд танилцууллаа.

Мэдээллийг сонсоод олон мянган иргэний асуудал байгаа учраас Д вирусийн эмчилгээг яаралтай эхлүүлэх ёстой гэдэг зөвлөмж өгсөн. Цаашдаа бид хоёр арга хэмжээг авна. Нэг дэх нь . Ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн сайдын хувиар мэдээлэл хийнэ. Засгийн газарт чиглэл өгөх тогтоол баталж өгөөч ээ.

Өртөг өндөртэй, Д вирусээр өвчилсөн иргэдийн дийлэнх нь ахмад настнууд байна. Тэтгэврээс өөр орлогогүй учраас хөнгөлөлт чухал. Эрүүл мэндийн тухай хуульд халдварт өвчний . Дэмжинэ гэж найдаж байна гэв. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.