СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-27

Хурдны зам дээр осолдсон иргэдийг нисэх буудлын эмнэлэгт хүргэж, замыг нээжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

ЦЕГ-ын Тээврийн цагдаагийн албанаас Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүртэлх тууш замын нөхцөл байдлын мэдээллийг хүргэлээ.

Өнөө өглөө Улаанбаатар хотод их хэмжээний цас орж, цасан шуурга шуурсны улмаас тус замын харагдах нөхцөл байдал хязгаарлагдаж, 17 машин мөргөлдсөн зам тээврийн ноцтой осол гарсан юм. Уг зам тээврийн ослын улмаас тус замыг хаагаад байсан бол 11 цагийн байдлаар нээсэн гэдгийг ТЦА-наас хэллээ. 

-3 дугаар сарын 27-ны өглөө 08:20 цагт нисэх онгоц хүрэх тууш зам дээр олон тооны машин мөргөлдсөн гэх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагад ирсэн. Уг дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны шуурхай удирдлагын баг хэргийн газрын үзлэгийг хийж, зорчих хэсгийг чөлөөлөх арга хэмжээг авч ажиллаа. . Ослын шалтгаан нөхцөл үзэгдэх орчин хангалтгүйгээс болсон эсэх, жолоочийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалсан уу гэдгийг шалгалтын ажиллагаа дууссаны дараа тодорхой болно гэлээ.

Дархан, Эрдэнэт, Сэлэнгийн замын нөхцөл байдал хүндхэн, шуурганы улмаас үзэгдэх орчин хангалтгүй байгаа тул иргэд онцын шаардлагагүй бол тус замаар зорчихгүй байхыг анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.