СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-27

🔴Маргааш газар хөдлөлтийн дадлага сургуулилт болно

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Э.Цэлмэг
1 сарын өмнө

Маргааш улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургуулилт явагдах талаар ОБЕГ-аас мэдээлэл хийв.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр:

-Засгийн газраас жил бүрийн гуравдугаар сарын сүүлийн долоо хоногийн пүрэв гарагт 16:00 цагт улс орон даяар гамшгийн зарлан мэдээллийн дуут дохио дуугаргаж, дадлага сургуулилт зохион байгуулах журам гаргасан. Энэхүү дадлага сургуулилтад иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалж байна.

. Энэ үед яарч сандралгүй бат бөх ширээн доогуур орох, мөн албан өрөөнөөсөө гарахдаа баруун гар талын дүрмийг баримталж гарахыг зөвлөж байна.

ШУА-ийн Одон орон Геофизикийн хүрээлэнгийн Газар хөдлөл судлалын үндэсний мэдээллийн төвийн дарга А.Мөнхсайхан:

-2024 онд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт 3.5, түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 20 орчим удаа болсон.

2021 оны нэгдүгээр сарын 12-нд Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын газар хөдлөлт болсон. Энэ газар хөдлөлтийн чичирхийллийг Монгол орон даяар мэдэрсэн. Архангай аймгийн Их тамир, Чулуут орчмоор газар хөдлөлтийн чичирхийллийн тохиолдол их мэдрэгдэж байгаа.

Цаг уур орчин шинжилгээний  газрын ахлах мэргэжилтэн О.Оюунчимэг:

-Өнгөрсөн шөнө Монгол орны хэмжээнд Завханы хойд болон баруун, Хөвсгөлийн баруун, өмнөд Архангайн баруун, Төв болон Сэлэнгийн нутгаар 0,0-0,6 мм цас орсон. Үүнээс хамгийн их нь Дархны шарын гол, Улаанбаатар 5-6 мм, төв аймгийн Баянчандмань, Тэрэлжид 4 мм, Завханы сэцэн уул, Дархан уул аймагт 3 мм, бусад хэсгээр 0-2 мм цас орсон.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймагт цас зогссон. Төв, Хэнтий аймгийн баруун болон өмнөд сумдын нутгаар цасан шуургатай байна.

Говийн гурван аймагт хүчтэй салхи, шороон шуургатай. Сүхбаатар, Дорнод аймгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч аюултай үзэгдэл болох эрсдэлтэй байна гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.