СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 250 ачааны машин гарч байна

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

БНХАУ-тай хийсэн гэрээний хүрээнд байнгын хил нэвтэрдэг ААН-ийн машинд С зөвшөөрөл олгож байна.

АТҮТ-ийн Ачаа тээврийн хэлтсийн дарга О.Энхбат:

- Энэ жил хил нэвтрэлттэй холбоотой олон шинэчлэлийг хийж хэрэгжүүлж байна. 

С төрлийн бичиг нь D төрлийн зөвшөөрлийн бичгээс ялгаатай, Тус зөвшөөрөл нь 120 хоногийн хугацаанд хүчинтэй. Энэ нь хил нэвтрэхэд цаг хугацаа хэмнэхээс гадна олон тооны машин нэвтрэх боломжийг олгож байгаа юм

Замын-Үүд боомтоор өдөрт дунджаар 250 ачааны машин гарч байна. Эрэлт нийлүүлэлт нь их байгаа учраас тээврийн үнэ ханш тогтвортой байхад голлон нөлөөлж байна гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.