СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-25

Ш.Адьшаа: "Боловсролоо дэмжье" хөтөлбөрийн хүрээнд Булган суманд 150 хүүхдийн цэцэрлэг ашиглалтад орлоо

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
1 сарын өмнө

"Боловсролоо дэмжье" хөтөлбөрийн хүрээнд улсын төсвийн 4.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, шинэ цэцэрлэг Ховд аймгийн Булган сумын “Баян судал" багт нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа оролцлоо.

УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Ховд аймгийн Булган сумын “Баян судал" багийн цэцэрлэгийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Энэ багт казах үндэстэн түлхүү амьдардаг. Нийт 1300 гаруй казах иргэн амьдарч байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орж, нээлтээ хийлээ.

Миний бие "Боловсролоо дэмжье" хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн сургууль, цэцэрлэгийн барилгыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдүүлсний нэг нь өнөөдрийн “Баян Судал" багийн цэцэрлэг юм. Энэ цэцэрлэг ашиглалтад орсноор 150 хүүхэд тав тухтай орчинд сурч боловсрох боломж нөхцөл бүрдэж байгаа. Цэцэрлэгийн барилгыг чанарын өндөр түвшинд бүтээн байгуулсан Дырдубай захиралтай компанийн хамт олонд ажлын амжилт хүсье. Энэ цэцэрлэгт сурч боловсрох Монголын ирээдүй болсон хүүхэд багачууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.