СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2024-03-25

🔴LIVE: Ц.Төрхүү: Үерийн эрсдэлтэй айлуудыг нүүлгэх гэхээр НӨХӨН ТӨЛБӨР нэхэмжилдэг

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Амартүвшин
1 сарын өмнө

Нийслэл хотод сүүлийн өдрүүдэд шар усны үер буусантай холбоотойгоор эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газар, холбогдох байгууллагууд зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүүгээс зарим зүйлийг тодрууллаа.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү:

-Цаг агаар дулаарч өдөртөө нэмэх хэмтэй, шөнөдөө хасах хэм рүү орж байгаа. . Бид үерийн эрсдэлээс сэргийлэх үүднээс уулнаас буусан усыг соруулах, эсвэл сувагчилж татах замаар гол руу нийлүүлэх байдлаар ажиллаж байна.

Жишээлбэл, Яармагийн Нисэхийн тойргийн доод талд Богд уулнаас шар ус ихээр буулаа. Геодези, Усны барилга байгууламжийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Ус суваг удирдах газар, Нийслэлийн захирагчийн ажлын албаны хүмүүс газар дээр нь ажилласан. .

Мөн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтын нүхэн гарц усанд автсан. Усыг нь соруулах ажлыг хийсэн.

Мөн . Хоёр айлын иргэдийг Баянзүрх дүүргийн өөрийн харьяанд байдаг “Шижир” амралтын газарт аваачсан. Шар усны үер татарсны дараа эргэж гэртээ очих боломжийг нь бүрдүүлнэ.

.

Нийслэл хотод үерт өртөх эрсдэлтэй 1500 гаруй айл байна. Энэ айлуудад Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт нүүж очих газрыг нь зааж өгсөн. Нүүж очиж амьдрах бололцоотой. Зарим айл нь зааж өгсөн газар дээр очиж, газрын гэрчилгээгээ авчихаад эргээд уулын ус татарсан үед үерт өртөх эрсдэлтэй газар дээрээ хүрээд ирдэг. Энэ айлуудад тогтмол мэдэгдэл хүргүүлэхийг шаарддаг.

. Газрын хуульд зааснаар шинэ суурьшлын бүс байгуулаад тэндээ иргэдийг нүүлгэж, газрыг газраар солих зохицуулалт байдаг гэв. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин
1 сарын өмнө
59.153.114.70

тэгвэл тэндээ живэг. хөдөөнөөс хүн ам орж ирэхийг тэр социализмынхан ед маш сайн хянаж тойрох бичигтэй ирдэг байж билээ. энэ ардчилал гэх юмны үед дураараа болж гай тарьж байна.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.