МҮОНРТВ-ийн гүйцэтгэх захирал өнөөдөр тодорно. Тус байгууллагын Олон нийтийн зөвлөлийн хурал эхэлжээ. МҮОНРТВ-ийн гүйцэтгэх захиралд Ц.Ганхуяг, С.Адъяасүрэн, Р.Гандиймаа, Г.Чоглоонамжил, С.Баярмөнх, Г.Гэрэл, Э.Бат-Эрдэнэ, Т.Батзориг, Д.Наранцэцэг, О.Гомбожав нарын арван хүн нэр дэвшээд байгаа юм.
Сонгон шалгаруулах комиссоос нэр дэвшигчдэд:
-Монгол Улсын иргэн;
-Улс төрийн нам, байгууллагын гишүүн бус байх;
-Сүүлийн хоёр жилд улс төрийн нам, түүний харьяа байгууллагад орон тооны ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
-Бусад радио, телевизэд хөрөнгө оруулагч, эсхүл сүүлийн хоёр жилийн хугацаанд хөрөнгө оруулагч байгаагүй;
-Ял шийтгэлгүй байх шаардлагыг тус тус тавьжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.