"Ард" кино театрын өмнө иргэд суулт зохион байгуулж байна. Тус театрыг 2002 онд МУГЖ Д.Сосорбарам менежментээр хувьчилж авсан бөгөөд эдгээр иргэд төрд эргүүлэн авах ёстой гэж үзэж буй юм. Иргэн Р.Батбуянтай ярилцлаа.
Иргэн Р.Батбуян:
-"Ард" кино театрыг 2022 оны долдугаар сарын 15-ны өдөр нураасан. Энэ өдрөөс хойш идэвхтэй тэмцлийг хийж байна.
Яагаад энэ тэмцлийг хийгээд байгаа юм бэ гэдэг асуудал байна. "Ард" кино театр 1930 онд үндэс сууриа тавьсан, Монголын анхны кино театр. Азид тавд ордог. Монголын анх үүсгэн байгуулагдсан кино театр-соёлын өмч дурсгал юм. 1965 онд үүд хаалгаа нээсэн энэ кино театрыг нураалгахгүй, 16 давхар барилга бариулахгүй.
Энэ кино театрыг сэргээж хуучин хэвэнд нь оруулан соёлын түүхэн дурсгалыг хойч үедээ үлдээе. 1996 оны УИХ-ын 24 дүгээр тогтоолоор төрийн өмчит кино театруудыг нийслэлийн өмчид шилжүүлэхээр тогтоол гарсан байдаг. Үүний дагуу 1999 оны 100 тогтоолоор төрийн өмчийн барилга байшингуудыг Нийслэлийн өмчийн харилцааны газар, иргэд, аж ахуйн нэгжид өмчлөлийн хэлбэр, мөн менежментийн хувьчлалын хэлбэрээр хувьчлах гэсэн тогтоол гарсан. Д.Сосорбарам 2002 онд "Ард" кино театрыг хоёр жил түрээслэн ашиглаж байсан.
2004 онд нийслэлийн өмчийн харилцааны газрын 80 дугаар тогтоолоор "Ард" кино театрыг түрээсийн давуу эрхээр Д.Сосорбарам гэдэг хүнд өгсөн гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
тэгээд ингээд л байж байг уу. саад бариул сайн байна. явуугийн саадыг томсгоод парк байгуул.