СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан этгээдэд 10 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   П.Оюу-Эрдэнэ
7 сарын өмнө

"GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан этгээдэд зөрчлийн хуулийн дагуу 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна. 

Тодруулбал, цахим орчинд энэ оны хоёрдугаар сарын 27-ны өдөр нэр бүхий мэдээллийн сайт дээр “Залуус "GS25" сүлжээ дэлгүүрээс "Choco pie" хулгайлсан хэрэг гарчээ” гэх мэдээллийг байршуулсан.

Цагдаагийн байгууллагаас цахим орчинд нийтлэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэлд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, иргэн “Т”-д эд зүйл хулгайлсан үйлдэлд энэ оны гуравдугаар сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 8.6 дугаар зүйлд зааснаар 10 хоног баривчлах саналыг шүүхэд хүргүүлж, шийдвэрлүүлсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
66.181.164.24

Хулгай хийхэд ашигласан тэврийн хэрэгслийг хурааж авах эсвэл улсын орлого болгож авдаггүй билүү?

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.