Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ цагдаагийн алба хаагчийн биед халдсан этгээдийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлжээ.
Тодруулбал, Ховд аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт 2024 оны хоёрдугаар сарын 13-ны өдөр иргэн Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн цагдаагийн газрын Булган сумын сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, тухайн алба хаагч гэмтсэн гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.
Ингээд Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.