СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-25

Улсын начин Э.Батмагнай түрүүлжээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өчигдөр/2024.03.25/ Монгол бөхийн өргөөнд болов.

Тус барилдаанд Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “ЭмСиЭс” групп, "Богд" банк, “Хос хаш оюу” ХХК, “Гал Хонгор” ХХК, “Хонгор нутаг ” дэвжээний бөх, улсын начин Энхтүвшиний Батмагнай түрүүлж, Архангай аймгийн Ихтамир сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Түмэн шувуут” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн өсөх начин Дашийн Төрбаяр үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Орхон сумын харьяат, Хилчин спорт хороо, "Кардеш" ХХК, “Дээдсийн Жигүүр” ХХК, “Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан”, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Б.Түмэндэмбэрэл, Булган аймгийн Орхон сумын харьяат, "Хилчин" спорт хороо, "Ваян Эвэнт Холл" ХХК, "Булган Хангайн Хөгжлийн Төлөө Сан", "Булганхан" дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат нар шалгарлаа. Харин наймд аймгийн арслан Г.Ганбаатар, аймгийн заан Д.Пүрэвдорж, аймгийн заан С.Ган-Эрдэнэ, цэргийн начин Г.Эрдэнэтогтох нар үлдэв.

Тус барилдааны үеэр М.Гомбодорж зааны үр хүүхдүүдээс азтанууд тодруулж, хоёр хурдан удмын адуу, 9 мөнгөн аяга гардуулсан бөгөөд мөн хүрэлцэн ирсэн Булган аймгийн улсын цолтой бөхчүүд болон сумынхаа бөхчүүдэд хүндэтгэл үзүүлсэн юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.