Ардчилсан нам 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох “Бүтэн Монгол, Бүрэн ардчилал 9+90+900” эрчимт хөгжлийн төлөвлөгөө бүхий мөрийн хөтөлбөрийг Үндэсний Аудитын газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.
Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт гишүүд дэмжигчдийн саналыг авах “Бүтэн Ардчилал” үндэсний аяныг өрнүүлсэн. Бүтэн хоёр сарын турш зохион байгуулсан уг аяны хүрээнд намын гишүүд, дэмжигчдээс гадна, салбарын судлаачид, мэргэжлийн холбоод саналаа ирүүлсэн байна. Уг саналуудыг нэгтгэн боловсруулсан мөрийн хөтөлбөрийг өчигдөр ҮБХ-ны хурлаар хэлэлцэн баталжээ.
Ардчилсан намын Стратеги бодлого, сургалт судалгааны газрын дарга Г.Дэнзэнгээр ахлуулсан мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг, Ардчилсан намын Ерөнхий Нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр, УИХ-ын гишүүн, ҮБХ-ны дарга Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Ардчилсан намын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж тэргүүтэй төлөөллүүд мөрийн хөтөлбөрийн бодлогын баримт бичгийг 2024.03.24-ний өдөр Үндэсний Аудитын газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.