МАН-ын Бага хурлын III хуралдаан өчигдөр Тусгаар тогтнолын ордонд болов. УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшүүлэх журмын талаар танилцуулах үеэр Бага хурлын гишүүд асуулт асууж, саналаа уламжилжээ.
МАН-ын Бага хурлын гишүүн, Уул уурхайн мэргэшсэн инженер, эдийн засагч П.Өлзийнаран:
-Бонд, Хөгжлийн банк, ЖДҮ, БЗС, Нүүрс, Ногоон автобус гэх нийтийн өмчөөс бусдын боломжийг хулгайлсан, нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшихийг эсэргүүцэж байна. Учир нь бидэнд алдах эрх байхгүй.
Тооноор орж ирсэн дарга нарын найз нөхөд байна. Ажил албан тушаалд дэвших болохоор халиураад байдаг. Нүүрсний сонсгол болохоор ганцаараа сууж байх юм. Нөгөө ТУЗ-ийн бөөр бөөрөөрөө нийлээд байдаг дарга нарын найз нөхөд ирэхгүй. Гэтэл нэр дэвших болохоороо зоригтой олноороо гараад ирнэ.
Сонгуулиар ард иргэдэд биш юм аа гэхэд ядаж намын гишүүддээ зөвшөөрөгдсөн хүн нэр дэвших хэрэгтэй. Хувийнхаа амбицаар дарга найз дээрээ очиж уйлж байж нэр дэвшээд унадаг тохиолдол байна. Намын тогоонд чанагдаад төр гэдэг зүйлийг ойлгосон залуучуудаа нэр дэвшүүлэх хэрэгтэй гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.