СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Спорт | 2024-03-24

Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлж, 10 сая төгрөг гардав

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

Чансаа өндөр 64 бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлжээ.

Үндэсний үйлдвэрлэгч "Бест буйдан" компанийн 20 жилийн ойд зориулсан чансаа өндөр, шилдэг 64 бөхийн энтертаймент барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, "Эвт Чулуу" ХХК, "Бадрах өглөө" ХХК, "Нэгдэл" клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Тэнүүн -Өлзий” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.

Дөрөвт Баянхонгор аймгийн Баянлиг сумын харьяат, Хилчин спорт хороо, "Нэгдэл" клуб, “Бай хөндий цамхаг” ХХК, “Их богд” дэвжээний бөх, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Увс аймгийн Ховд сумын харьяат, "Алдар" спорт хороо, "Алсын жим" ХХК, "Алтаргана констракшн" ХХК, "Увснуур" дэвжээний бөх, аймгийн арслан Л.Энхсаруул нар шалгарчээ.

Наймд улсын арслан Р.Пүрэвдагва, улсын заан Б.Бат-Өлзий, аймгийн арслан Д.Алтанцоож, аймгийн заан Г.Мөнхбаяр нар үлдэв.

Тус барилдааны даваа бүрд “Уран барилдаан” шалгаруулсан бөгөөд эхний даваанд улсын арслан Р.Пүрэвдагва, хоёрын даваанд улсын начин Б.Түмэндэмбэрэл, гурвын даваанд аймгийн заан Г.Мөнхбаяр нар шалгарч тус бүр 500.000 төгрөгийн шагнал гардсан бол нэг давсан бөх 300.000 төгрөг, хоёр давсан бөх 400.000 төгрөг, гурав давсан бөх 500.000 төгрөг, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2.5 сая төгрөг, .

Харин үзэгчдийн дундаас 1.000.000 төгрөг, буйдан, супер азтан автомашины азтанууд тус тус тодорчээ.

Өнөөдөр 13:00 цагаас Булган аймгийн Орхон сумын харьяат "хөнхөр" хэмээх Магсарын Гомбодорж зааны нэрэмжит улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаантай.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
7 сарын өмнө
66.181.181.112

ЭНэ нэг бөх шүү юмаа зурагтаар харуулж баймаар юм. Өөр үзэх өөдтэй юмгүй. Хулгайч нарыг харахаар нүд өвдөөд байх болж

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.