СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-24

МАН сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө маргааш ҮАГ-т хүргүүлнэ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
1 сарын өмнө

МАН-ын Бага хурлын III хуралдаан өчигдөр болов. Хуралдаанаар 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох эсэх, УИХ-д нэр дэвшүүлэх журмыг батлах тухай асуудал, 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө батлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн байна. 

Эрх баригч намын 30 дахь Их хурал 2021 оны арванхоёрдугаар сарын 6,7-ны өдрүүдэд хуралдаж, төлөөллийн төв байгууллага болох Бага хурлаа 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулсан юм.

Энэ удаагийн Бага хуралд 30 дахь Их Хурлаас сонгогдсон 479 гишүүн бүртгэлтэйгээс 80 гаруй хувийн ирцтэйгээр оролцож, төлөөлөгчид ENAM аппликэйшнээр дамжуулан саналаа цахим хэлбэрээр өгчээ.

Өнөөдрийн 3 дугаар Бага хуралдаанаараа 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох эсэх, сонгуулийн хуулийн дагуу нэр дэвшүүлэх журмаа батлах, мөн  2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө эцэслэн батлах зэрэг асуудлуудыг хэлэлцсэн бөгөөд хуралдааныг Монгол Ардын Намын Ерөнхий Нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан удирдан явуулжээ.

МАН 2023 оны 8 дугаар сард иргэдээс санал авах Ажлын хэсгийг байгуулж, өнгөрсөн хугацаанд албан бичгээр болон цаасаар, ENAM аппликэйшн болон веб сайт, call center төв, и-мэйлээр саналууд авахаас гадна иргэний нийгмийн байгууллагууд болон холбоод, 21 аймаг, 9 дүүрэг болон 330 суманд ажиллаж биечлэн уулзалт, хэлэлцүүлгүүд хийж иргэд олон нийтээс нийтдээ 40 гаруй мянган саналыг авсан байна.

УИХ-ын ээлжит сонгуульд оролцох улс төрийн намууд 2024 оны 03 дугаар сарын 25-наас өмнө Үндэсний Аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байх хуулийн зохицуулалттай. Тиймээс эрх баригч нам өнөөдөр Бага хурлын 3 дугаар хуралдаанаа хийж мөрийн хөтөлбөрөө хэлэлцлээ.

Дашрамд сонирхуулахад МАН-ын Бага хурал “Цахим нам 2.0” системийг бүрэн нэвтрүүлсэн. Тодруулбал Монгол Ардын Нам 30 дахь Их хурлаараа “Шинэ зуун–Дэвшилтэт бодлого”-ын хүрээнд 5 чиглэл, 25 зүйл бүхий намын хөтөлбөрийг шинэчлэн, 5 гол зорилтын хүрээнд бүх талаар хөгжиж, төлөвших зорилго дэвшүүлсэн. Харилцаа холбоо, мэдээлэл, техник технологийн дэвшлийг ашиглаж, бүхий л үйл ажиллагаандаа цахим шилжилтийг хийх зорилт дэвшүүлэн, гишүүн бүртээ хүрч ажиллаж байгаа юм байна. Цаашид “цахим нам 3.0” системийг нэвтрүүлэх зорилт тавьжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.