СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2024-03-23

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос МАН-ын мөрийн хөтөлбөрт санал өгчээ

Нийтэлсэн
1 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
1 сарын өмнө

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос Монгол Ардын Намын 2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгуулах саналаа МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга, Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгаланд өчигдөр хүргүүлжээ. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо нь 2000 онд эцэг эхийн санаачилгаар байгуулагдсан бөгөөд Улаанбаатар болон орон нутгийн 18 салбар бүхий 4700 гаруй гишүүдтэй үндэсний төрийн бус байгууллага аж. 

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгах боломжтой гэж үзэж байгаа саналуудаас дурдвал:

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг тохируулагч агентлаг болгож тус газрын даргыг асуудал хариуцсан сайд бөгөөд Засгийн газрын гишүүн болгох.

-НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай конвенц болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах.

-Саадгүй байдал хүртээмжийн тухай, Бие даан амьдрах, нөхөн сэргээх үйлчилгээний тухай, Монгол дохионы хэлний тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлуулах.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүний онцлог хэрэгцээ орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөр боловсруулж, батлан хэрэгжүүлэх зэрэг саналуудыг дурджээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.