УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам эвслийн мөрийн хөтөлбөрт дүгнэлт гаргахаар Үндэсний аудитын газарт хүлээн авч эхэллээ.
Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг 2024 оны гуравдугаар сарын 22-ны өдрөөс хүлээн авч эхлээд байна.
Үндэсний аудитын газар мөрийн хөтөлбөрийг гуравдугаар сарын 22-ны өдөр 08:30-21:00 цаг хүртэл, гуравдугаар сарын 23-ны бямба гарагт 10:00-21:00 цаг хүртэл, гуравдугаар сарын 24-ний ням гарагт 10:00-00:00 цаг хүртэл хүлээн авах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.