Ардын нам Удирдах зөвлөлөө, Ардчилсан нам Үндэсний бодлогын хороогоо өнөөдөр хуралдуулна.
МАН-ын Бага хурал 11:00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхлэх юм. УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэнэ.
АН-ын хувьд мөн Үндэсний бодлогын хорооны хурлаараа намынхаа мөрийн хөтөлбөрийг хэлэлцэн батлахаар төлөвлөсөн байна. Мөн Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Одбаярыг жинхлэх эсэхийг хэлэлцэх аж. Сөрөг хүчний хувьд удаан хугацаанд намынхаа ҮБХ-г хуралдуулаагүй юм.
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар сонгуульд оролцох улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө энэ сарын 25-ны дотор Үндэсний аудитын газар хүргүүлэх ёстой. Иймд намууд удирдах байгууллагуудаа хуралдуулж, хуулийн хугацаанд багтаан мөрийн хөтөлбөрөө батлах юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.