СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2024-03-22

Есөн настай Б.Нандин-Эрдэнэ: “Аав, ээждээ тэврүүллээ” гэдэг үгийг сонсох муухай. Би өөрөө алхаж, гүйхийг мөрөөддөг

Нийтэлсэн
7 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
7 сарын өмнө

27 настай, дөрвөн хүүхдийн ээж Б.Ариунзаяа манай редакцид хандсанаар дараах мэдээллийг бэлтгэлээ. Түүний том охин есөн настай Б.Нандин-Эрдэнэ "хоёр түнхний дутуу хөгжил, доод мөчний саажилт"-аар ой хоёр сартайдаа оношлогджээ.

Б.Нандин-Эрдэнэ охин өөрөө алхах боломжгүй тул өдөр бүр аав, ээждээ тэврүүлээд хичээлдээ явдаг онц сурлагатан.. Тэдний гэр бүл Б.Нандин-Эрдэнэ охиныг БНЭУ-д эмчлэгдэж, хөл дээрээ алхах 95 хувийн боломжтой гэх сайхан мэдээг саяхан авчээ. Хагалгааны зардалд 130 сая төгрөг, сэргээн засах эмчилгээнд 30 сая төгрөг шаардлагатай байгаа аж.

Охины аав, ээж байшин барихаар цуглуулж байсан 6 сая төгрөг дээрээ машинаа зараад хандивын аян эхлүүлжээ. Б.Нандин-Эрдэнэ охины дотор эрхтнүүд нь буруу байрлалтай болж, бөөр, нуруу өвчилж эхэлсэн байна.

“Миний охиныг алхах боломжгүй гэж хэлсэн. Гэсэн ч би хэзээ ч шантрахгүй хөлөө хүрэх газраа явж, охиноо заавал эрүүл алхаж, гүйдэг болгоно” хэмээн ярих ээж Б.Ариунзаяагийн ярилцлагыг хүлээн авч үзнэ үү

Хандивын данс: Б.Ариунзаяа (ээж) хаан банк 5018632923

Утас: 90600027

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.