СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт оноосон зургаан жилийн хорих ялыг шүүхээс хүчингүй болголоо

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

Хөгжлийн банкнаас зээл авсан, албан тушаалаа урвуулан ашигласан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс өнөөдөр танилцууллаа.

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт зургаан жилийн хорих ял, мөн нийтийн албанд томилогдох эрхийг дөрвөн жилээр хасаж,  73 сая төгрөгийн хөрөнгийг хураах шийдвэр гаргаад байсан. Тэгвэл түүнд оноосон зургаан жилийн хорих ялыг хүчингүй болгосон байна. 

Харин Хөгжлийн банкны хэрэгт холбогдон шалгагдсан УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нарыг анхан шатны шүүхээс цагаатгасан ба давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.