УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын /2024.03.21/ нэгдсэн чуулганаар 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийн биелэлт, үндсэн чиглэлийн 2023 оны биелэлт, 2020-2025 оны хөгжлийн төлөвлөгөөний нэг жилийн биелэлтүүдийг тус тус авч хэлэлцсэн. Засгийн газраас 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг 80,3 хувийн биелэлттэй гэж өргөн барьсан. Тус мөрийн хөтөлбөрт үндэсний аудитын газар аудит хийж, 73 хувийн биелэлттэй байна гэж үзсэн.
Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд олон улсад үүссэн нөхцөл байдлаас хамаарч, мөрийн хөтөлбөр бүрэн хэрэгжээгүй. Цар тахлын үеийн хоёр жил, дайнтай холбоотойгоор экспорт, импорт хязгаарлагдсан нөхцөл байдлаас үүдэн эдийн засагт хүндрэл учирсан. Тиймээс хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажилд үр дүн гараагүй зүйлүүд бий.
МАН-ын Бага хурал маргааш Тусгаар тогтнолын ордонд эхэлж, 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх мөрийн хөтөлбөр батлах, сонгуульд нэр дэвшүүлэх, санал хураах, дүн гаргах журам батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр товлосон.
МАН дээр мөрийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг гарсан. Удирдах зөвлөлийн хурлаар орж, МАН-ын Бага хурал хуралдаж намын мөрийн хөтөлбөрийг эцэслэж батална. Ингээд даваа гарагт буюу энэ сарын 25-нд аудитын байгууллагад мөрийн хөтөлбөрөө хүргүүлнэ. Аудитын байгууллага мөрийн хөтөлбөрт аудит хийгээд Сонгуулийн хууль болон бусад хууль тогтоомжид нийцэж байна уу, үгүй юү гэдгийг дүгнэнэ. Энэ дүгнэлт гарсны дараа Сонгуулийн хууль болон бус хуульд нийцэж байна гэвэл батлагдсанд тооцно.
Нийцээгүй байна гэвэл намд буцааж, дахин засах эрх олгодог. Ингээд мөрийн хөтөлбөр дөрөвдүгээр сарын 20-ны үед эцэслэж гарах байх. Түүнээс өмнө мөрийн хөтөлбөртөө юу тусгасан талаар ярих эрх байхгүй.
Гэхдээ ирэх дөрвөн жил эдийн засгийн нөхцөл байдал эерэг байх прогноз, бодит төсөөлөлтэй байна. Ялангуяа экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ тогтвортой байх нөхцөл харагдаж байна. Тийм учраас ирэх дөрвөн жилд эдийн засгаа өсгөх, амьжиргааны түвшнээ дээшлүүлэх, томоохон бүс нутгийн улс орны шинжтэй хөрөнгө оруулалт руу бодлогоо чиглүүлэх чиглэлээр мөрийн хөтөлбөр боловсруулах байх.
МАН-ын дүрмэнд “Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож яллагдагчаар татагдсан тохиолдолд түүнийг УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй” гэж оруулсан. Тиймээс яллагдагчаар татагдсан хүн МАН-аас нэр дэвшихгүй гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хуцдөг нохой вэ юу ч биелсэнгүй татвар нэмэхгүй гэсэн бүх төрлийн татвар нэмж ард олны амьдрал улных боллоо