УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил нарын 2 гишүүн 2024.03.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэж эхэллээ.
2023.07.07-ны өдөр баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 21, 29 дүгээр зүйлд нэмсэн УИХ-ын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор нэмэлт өөрчлөлт оруулахыг хориглоно гэсэн заалт нь холбогдох хуулиудыг зөрчсөн гэж ҮХЦ үзэж, 01 дүгээр дүгнэлт гаргасан. Тус дүгнэлтийг холбогдох байнгын хороод хүлээж авах нь зүйтэй гэж үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Цэцийн бүрэлдэхүүн өөрчлөгдсөн тул та бүхэнд найдвар тавьж байгаа. Өнгөрсөн хугацаанд ҮХЦ зарчмын байр суурьгүй, төрийг яаж ч самарч мэдэх морь унасан толгойгүй хүмүүс болж хувирсан. Дарга юу гэж хэлнэ, яг тэрийг хийдэг. Улс төрийн өндөр албан тушаалтнуудад хувь заяагаа даатгаж айчихсан. Ийм хүмүүс ямар ч зарчимтай байх вэ дээ. Гай нь одоо гарч ирэх гэж байна. 48 гишүүн ард түмний шүүлтүүргүйгээр парламентад орж ирэх гэж байна. Төлөвшчихсөн, нийгмийн хариуцлагаа ухамсарласан бол шүүлтүүргүйгээр парламентийн гишүүн орж ирж болно. Манайх шиг төлөвлөөгүй оронд намын жагсаалтаар хүмүүс орж ирэх нь ямар аюултай болохыг ирэх парламентаар та бүхэн харна.
УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн уг дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.