СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цахимаар мөрийтэй тоглуулагчдын найман тэрбумаар үнэлэгдэх хөрөнгийг битүүмжлэв

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
8 сарын өмнө

Цахим орчин, олон нийтийн сүлжээ ашиглан мөрийтэй тоглоом зохион байгуулж байсан хэд хэдэн хүнийг цагдаагийн алба хаагчид дайчлан баривчилж шалгаж эхэллээ. Тухайлбал, “Poker paradise” нэртэй мөрийтэй тоглоом тоглуулдаг А.Сонинбаяр, О.Батбаяр нарыг энэ сарын 20-нд саатуулсан гэнэ.

Энэ үеэр мөрийтэй тоглоом тоглуулахдаа ашиглаж байсан суурин болон зөөврийн компьютерууд, “Iphone-15”, “Samsung”, “Huawei” загварын нэлээд олон тооны гар утас, ipad, иргэдээс шилжүүлэн авсан 40 гаруй сая төгрөгийг хураан авчээ. Мөрийтэй тоглуулж иргэдийг донтуулан луйвардсан мөнгөө зохион байгуулагчид нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө болгодог нь шалгасан хэргүүдээс тодорхой болсон байдаг. . Түүгээр ч зогсохгүй аж. Өөрөөр хэлбэл, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 11.1-т “Хийхээр хүлээгдэж байгаа гүйлгээ нь мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэх зорилготой гэж үзэх үндэслэлтэй бол Санхүүгийн мэдээллийн албаны дарга тухайн гүйлгээг ажлын гурав хүртэл өдрийн хугацаагаар түдгэлзүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд шүүх уг хугацааг сунгаж болно” гэж заасныг үндэслэн иргэдийн дансан дахь мөнгийг царцаасан гэнэ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.