СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ё.Баатарбилэг, Г.Байгалмаа нарын 80 хүнд холбогдох Хөгжлийн банкны хэргийн шүүхийн шийдвэрийг маргааш танилцуулна

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Н.Түвшин
8 сарын өмнө

Хөгжлийн банкнаас зээл авсан, албан тушаалаа урвуулан ашигласан 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох хэргийн шүүх хуралдааны шийдвэрийг 2024 оны гуравдугаар сарын 22-ны 15:00 цагаас танилцуулна хэмээн Нийслэлийн Эрүүгийн Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхээс мэдээллээ.

Иймд хэргийн оролцогч нарыг товлосон хугацаандаа шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх шаардлагатайг мэдэгдлээ. Тус хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 7-нд Улаанбаатар чуулгын байранд эхэлсэн юм.

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдуулан, анхан шатны шүүхээс

Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх Г.Байгалмааг 3 сая төгрөгөөр торгох, зургаан сараар зорчих эрхийг хязгаарлах ял оноосон.

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хасаж, 3 жилийн хорих ял, Хөгжлийн банкны дэд захирал асан Б.Чойжилжалбууд нийтийн албанд ажиллах эрхийг 4 жилээр хасаж, 1 жилээр хорих, Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга асан Б.Даажамбад нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 30 сая төгрөгөөр торгох зэрэг ялыг тус тус оногдуулсан билээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.