2024 оны есдүгээр сарын 1-нээс сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн хөтөлбөрт өөрчлөлт оруулж, зарим хичээлийг хасахаар төлөвлөж буй талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдээлэв.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан:
-Сурагчдын үзэж буй хичээлийн тоо их, түүнийгээ дагаад ачаалал их байна гэдэг. Хүүхэд анги дэвших тусам суралцах сонирхол буурч буй үр дүн судалгаагаар гарсан. Манай боловсролын хөтөлбөр сонирхолгүй, агуулга, чанар сул байна. Тиймээс энэ жилийн есдүгээр сарын 1-нээс цэцэрлэг болон бага ангийн хөтөлбөрийн сайжруулалт, 2025 оноос эхлэн дунд болон ахлах ангийн хөтөлбөрийг сайжруулна. Тодруулбал, Хичээлүүдийн тоог цөөлж, хичээлүүдийн агуулгыг хооронд нь уялдуулан нэгтгэх болно. Хөтөлбөрийн сайжруулалт хийхдээ мэдээж судалгаатай ажиллах ба дунджаар 3-6 хичээлээр цөөлнө гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.