Хятад улсад зохион бүтээсэн сарны холбооны хоёр дахь хиймэл дагуул болох “Кэчяо 2”-ыг өчигдөр /2024.03.20/ Вэньчан сансрын хөлгийн буудлаас Чанжэн-8 зөөгч пуужингаар хөөргөлөө. Уг хиймэл дагуулыг Сар, Дэлхий хооронд харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэх, “Чанъэ 4, 6, 7, 8” аппаратуудтай холбоо тогтооход ашиглах ажээ.
Хиймэл дагуулыг 200х420,000 км хэмжээтэй зууван тойрог замд гаргажээ. Улмаар сарны татах хүчний үйлчлэлд орсны дараа 55 хэмийн налуу, ойролцоогоор 7000 км өндөрт сарны тойрог замд оруулах юм. Энэ тойрог зам нь марны өмнөд туйлд буулгахаар төлөвлөж буй "Чанъэ-6" аппараттай холбоо тогтооход хамгийн тохиромжтой орон зай ажээ.
Уг аппаратыг тавдугаар сард хөөргөх бөгөөд Сарны өмнөд туйлаас дээж авчрах анхны оролдлого болно хэмээн мэпээллээ.
“Чанъэ 6”-гийн даалгавар дууссаны дараа “Кэчяо 2”-ын тойрог замд тохируулга хийж, 2026, 2028 онуудад хөөргөх "Чанъэ-7", "Чанъэ-8" аппаратуудтай холбоо тогтооход ашиглана.
Үүнээс гадна, Хятад улс 2024 онд 100 орчим пуужин сансарт хөөргөж дээд амжилтаа эвдэх зорилт тавиад байна.
Үүнд тус улсын анхны арилжааны хөөргөх талбайгаас сансарт пуужин илгээх ажиллагаа мөн багтаж байгаа юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.